Та төлбөрөө хийхээсээ өмнө дараах зүйлсийг анхаараарай 🙏 ➡️ Манайх төлбөр буцаадаггүй тул та тухайн дасгал өөрт тохирох эсэхийг сайтар бодож үзээд шийдвэрээ гаргаарай 🙏 ➡️ Манайх 2 удаагаас дээш болон урт хугацаагаар чөлөө өгдөггүй учир ажлын цаг заваа сайтар төлөвлөсний дараа шийдвэрээ гаргаарай гэж хүсэе 🙏 Эдгээр анхаарах зүйлсийг уншиж ойлгоод зөвшөөрч байгаа тохиолдолд төлбөрөө хийн бүртгэлээ баталгаажуулснаар таны хичээл эхлэх юм.
see more
✅ Хэрэв Халуун Иогт орох бол өөрийнхөө иогийн гудсыг авчрах, хэрэв гудас байхгүй бол манай дээр зориулалтын мат зарагдаж байгаа эсвэл өөр газраас авах бол хөөсөнцөр биш резинэн зууралт сайтай хөлс шингээгчтэй гудас авах хэрэгтэй гэдгийг санаарай. ✅Хэрэв Халуун спиннинг болон Hot Fit хичээлд хамрагдах бол пүүзээ авчрах шаардлагатай. ✅ Биед эвтэйхэн сунгалт сайтай хувцас өмсөж дасгалаа хийнэ. Футболк, майк, цээживч, ретүз, шорт аль нь байсан болно. Гол нь хэт нэвсгэр биш, эсвэл хэт бариу хөдөлгөөн хязгаарлаад байхааргүй байхад болно. ✅ Дасгалын үеэр хөлс их гарах тул хөлсний жижиг алчууртай ирвэл зүгээр байдаг. Мөн усны савтайгаа ирвэл манайхаас шүүлтүүрийн ус хийгээд өгнө. ✅ Хичээлийн дараа заавал шүршүүрт орох тул та усанд ороход өөрт хэрэгтэй зүйлсээ авчрахад болно. Манайд саван шампунь үсний сэнс байдаг. ✅ Хичээл яг цагтаа эхэлдэг тул та хувийн бэлтгэлээ хангах үүднээс хичээл эхлэхээс 10-15 минутын өмнө ирсэн байх хэрэгтэй гэдгийг санаарай🙏
see more