Халуун иог бол Монголын хуурай, сэрүүн цаг агаарт хамгийн тохирох өдөр тутмын дасгалын төрөл бөгөөд энэ нь өдрөөс өдөрт манайд үйлчлүүлэхээр зорин ирж буй үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс тод ойлгогдож байна. Өнөөдрийн байдлаар бид Улаанбаатар хотод 2 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа тул та өөрт тохирсон ойр байрлах салбартаа бүртгүүлэн суралцах боломжтой.
Олон улсад түгэн дэлгэрч үйлчлүүлэгчдийн сайшаалыг хүртээд байгаа халуун иогийн төрлийг эх орондоо нутагшуулж ард түмнийхээ эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар халуун иогийн чиглэлээр дагнасан Монголын анхны сургалтын төв болох “Move Hot Yoga Studio”-г нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид мэргэжлийн туршлагатай чадварлаг хамт олноор багаа бүрдүүлж, олон улсын стандартад нийцсэн халуун иогийн сургалтыг Монголынхоо үйлчлүүлэгчдэд чанартай хүргэх зорилготойгоор ажиллаж байна.
Шинээр үйлчлүүлэгч бүртгүүлэхэд зөвлөх багш дээр тусгайлан цаг авч бие эрхтний үйл ажиллагааг шалгаж хэмждэг орчин үеийн төхөөрөмжөөр хэмжилт хийлгэн, үр дүн дээр үндэслэн дасгал хөдөлгөөн болон хоол тэжээлийн тухай нарийн зөвлөгөө өгч дэмжиж ажилладаг.
Манайд анх бүртгүүлсэн цагаас эхлэн тогтмол хэмжилт хийж үйлчлүүлэгч бүр дээр хувийн карт гаргаж үр дүнгийн талаар мэдээллэж зөвлөгөөг тухай бүр өгч явдаг.
Манай студи ажлын байрны эрүүл ахуй цэвэрлэгээ үйлчилгээний хувьд тусгайлан "UniService Solution" ХХК мэргэжлийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч ажилладаг. Ингэснээр нийтийн хэрэглээний эд хогшлыг буюу хаалганы бариул, унтраалга, хувцасны локер, тавчик, алчуур, аяга халбага, угаалтуур, шүршүүр, суултуур, шал, тавцан гээд бүхий л хэсгийг зориулалтын дагуу хичээл бүрийн дараа цэвэрлэгээ ариутгалыг хийж гүйцэтгэдэг.
Нийтийн талбайн ариутгалын зайлшгүй шаардлагатай эрүүл ахуйн гүйцэтгэлүүдийг тогтмол стандартын дагуу хийлгүүлдэг.
Дасгал хөдөлгөөн хийж буй анги танхимуудыг нарны гэрэл сайн тусдаг байдлаар зохион байгуулсан төдийгүй агаар өгөх, сорох системийг танхим бүрд стандартын дагуу байршуулсан бөгөөд хичээл бүрийн дараа заавал агаарын солилцоог хийж агаарыг сэлгэж цэвэршүүлдэг.
Ханиад томууны дэгдэлтийн үеэр хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагаар ханиад томууг үйлчлүүлэгчдийн дунд дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор агаар ариутгагч бодистой цацлагыг стандартын дагуу өдөр бүр хийлгэж арга хэмжээ авдаг.