Зүрх судасны өвчтэй болон даралт хэлбэлзэх шинжтэй, ил шархтай , хүнд хагалгаанд ороод удаагүй, жирэмсэн болон төрөөд 6 сар арай болоогүй тохиолдолд, хэт их жингийн илүүдэлтэй хүн халуун өрөөний дасгалд хориглоно 🙏

Манайд анхан, дунд, гүнзгий гэж түвшингээр нь хуваадаггүй байгаа. Учир нь тухайн хүн хичээлдээ явж эхлээд дасгалуудаа өөртөө тааруулаад зөөлөн хийгээд эхэлнэ. Явцдаа сунгалт, булчингийн ажиллах чадвар сайжраад ирэхээр дасгалуудаа илүү сайн хийж чаддаг болдог. Анх удаа дасгал хийж үзэж байгаа хүн чадах болов уу гэж санаа зовох шаардлагагүй багшийгаа дагаад л чадах хэмжээндээ хийж байгаад яваандаа мундаг хийдэг болдог шүү 🤗

Манайд шинэ анги нээгдэнэ хаагдана гэж байдаггүй тул хэрэв таны сонгосон ангид сул зай байвал та бүртгүүлчхээд шууд дараагийн хичээлээс эхлээд суугаад явчхаж болдог. Ангиуд дүүрчихвэл бүртгэлийг нь хаачихдаг бөгөөд хуучин хүмүүс нь ихэнхдээ сунгаад яваад байдаг болохоор дахиж тухайн цаг дээр бараг бүртгэл авдаггүй. Явц дунд ганц нэг хүн бүртгэлээ сунгаагүй тохиолдолд тухайн хүний оронд хүн нэмж бүртгэж авдаг байгаа.

✅ Хэрэв Халуун Иогт орох бол өөрийнхөө иогийн гудсыг авчрах, хэрэв гудас байхгүй бол манай дээр зориулалтын мат зарагдаж байгаа эсвэл өөр газраас авах бол хөөсөнцөр биш резинэн зууралт сайтай хөлс шингээгчтэй гудас авах хэрэгтэй гэдгийг санаарай. ✅Хэрэв Халуун спиннингэд хамрагдах бол пүүзээ авчрах шаардлагатай. ✅ Биед эвтэйхэн сунгалт сайтай хувцас өмсөж дасгалаа хийнэ. Футболк, майк, цээживч, ретүз, шорт аль нь байсан болно. Гол нь хэт нэвсгэр биш, эсвэл хэт бариу хөдөлгөөн хязгаарлаад байхааргүй байхад болно. ✅ Дасгалын үеэр хөлс их гарах тул хөлсний жижиг алчууртай ирвэл зүгээр байдаг. Мөн усны савтайгаа ирвэл манайхаас шүүлтүүрийн ус хийгээд өгнө. ✅ Хичээлийн дараа заавал шүршүүрт орох тул та усанд ороход өөрт хэрэгтэй зүйлсээ авчрахад болно. Манайд саван шампунь үсний сэнс байдаг. ✅ Хичээл яг цагтаа эхэлдэг тул та хувийн бэлтгэлээ хангах үүднээс хичээл эхлэхээс 10-15 минутын өмнө ирсэн байх хэрэгтэй гэдгийг санаарай🙏

Та манай цагийн хуваарь болон хичээллэх гаригуудаас өөрт тохирох хичээлийн цагийг сонгож доорх холбоосоор маягт бөглөж манай данс руу төлбөрөө шилжүүлснээр бүртгэл баталгаажиж хичээлдээ хамрагдаж эхлэх боломжтой байгаа. Анхаарах: Та манайд бүртгүүлэн төлбөрөө төлснөөр автомат системд бүртгэгдэж тухайн ангийн дүүргэлтийг тооцоолдог юм. Хэрвээ та тодорхой шалтгааны улмаас сонгосон өдрөө хоцорсон, тасалсан, хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд урьдчилж мэдэгдэж чөлөө аваагүй тохиолдолд төлбөр нь нөхөж олгогдохгүй гэдгийг анхаараарай. Иймд та сонголтоо сайтар бодож зөв хийнэ үү, баярлалаа.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.